Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 24,4-26,6 градус, бусад сумдын нутгаар 18,1- 23,2 градус хүйтэн байв. Аймгийн ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 2,0-7,4 градусаар хүйтэн , Өлзийт суманд уур амьсгалын дунджаас дулаан байв.Агаарт өдөртөө Тариат, Чулуут сумдад 14,0 градус хүйтэн, Хангай, Цахир сумдын нутгаар, ӨндөрУлаан суманд 10,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 5,0-10,0 хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Хангай суманд 41,0 градус, Цахир суманд 38,0 градус, Чулуут суманд 37,0 градус,Тариат суманд 36,0 градус, бусад сумдын нутгаар 28,0-34,0 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн ӨндөрУлаан суманд 6 өдөр, Чулуут, Хангай, Өлзийт суманд 5 өдөр, Батцэнгэл, Тариат, Өгийнуур сумдад 4 өдөр, Хашаат суманд 3 өдөр, Булган суманд 2 өдөр, Жаргалант суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цахир суманд 28,5 градус хүйтэн, Хангай суманд 28,0 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 20,0-25,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд аймгийн нийт сумдын нутгаар 6,0 -11,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай суманд 43,0 градус, ӨндөрУлаан суманд 40,0 градус, Өлзийт суманд 39,0 градус, бусад сумдын нутгаар 33,0 -38,0 градус хүрч хүйтэрсэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр Хангай суманд 3 өдөр, ӨндөрУлаан суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 2-5 удаа цас орж 0,9- 9,1 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 9,1 мм , Хангай суманд хамгийн бага 0,9 мм тунадас унасан байна. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, ӨндөрУлаан суманд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 17 метр, ӨндөрУлаан, Тариат сумдын нутгаар секундэт 14 метр, Булган, Цэцэрлэг, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар секундэт 12 метр, Төвшрүүлэх, Хотонт, Хангай, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 5 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Цэцэрлэг, Тариат сумдад 3 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Булган сумдын нутгаар 2 өдөр, Эрдэнэмандал, Хангай, ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 1-р сарын 10 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 13 см , Төвшрүүлэх,Хотонт сумдад 10 см, дундаж нягт нь 0,24 - 0,29 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 4-9 см , дундаж нягт нь 0,17 - 0,23 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Хотонт суманд малын бэлчээрлэлт 2 өдөр саатсан байна. 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар мал өвөлжилт аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь хүндэрч байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа